Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Мөнгө хэмнэх арга

Гэр ахуйн хэрэглээний зүйлс ариун цэврийн цаас, угаалгын нунтгаа бөөнөөр нь ав. Ширхэг ширхэгээр зөөснөөс илүү цаг хугацаа, мөнгөө хэмнэнэ.

DVD цуглуулгаа уудалж үз.  Хайртай  цомгуудаа нэгэнт худалдаад авчихсан бол цуглуулгаа шинэчлэхээ түр азна. 

Кофе чанагч, үсний индүү, компьютерээ залгуураар нь салгаж, гарахдаа гэрлээ унтрааж бай. Залгуураа салгаагүй  л бол таны цахилгааны тоо гүйсээр байна гэдгийг сана.

Тавилгаа өөрчилмөөр  л байгаа биз дээ. Гэхдээ Ikea руу гүйхээсээ өмнө хуучин тавилга худалддаг дэлгүүрийн хаягийг олж мэд.

Өөрт байгаа бэлэн мөнгөө тооцож бай. Өөртөө  нэг өдөрт хэдий хэр хэмжээний мөнгө зарцуулахаа тооц.  Ингэснээр мөнгөө бодлогогүй үрж, улаан мөнгөгүй болсноо мэдэж  цочирдохгүй байхад тустай.  Мөн ATM-ээс холхон явж, мөнгөний зайлшгүй  хэрэгцээ гарсан үед банкнаас авч бай.

Төлөвлөөгүй  зүйл аль болох худалдан авахгүй байхыг хичээ. Ялангуяа гудамжаар нэг байдаг үүргийн худалдаанаас холуур тойрч яв.  Ийм наймаа хямд ашигтай мэт санагддаг ч хүмүүс ихэнхдээ сэтгэл ханамжгүй үлддэг.

Орой үдэш шар айраг уумаар санагдвал найз нараа гэртээ урьж, home party зохио. Тэд ч бас өөрсдийн уух шар айраг, дарстайгаа ирнэ.

Мөнгөө хэрхэн зөв зарцуулах судалгаа хий.  Мөнгөөр суухыг хүсэхгүй байгаа бол ухаалаг зарцуулах нь хамгийн зөв шийдэл.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж