Улс тунхагласны баярын урамшуулал эхэллээ
Эх оронч Монгол хүн бүртээ Монгол Улс Тунхагласны баярын мэндийг хүргэж Юнител корпораци 11/26 картын урамшууллаар бэлэг барьж байна.
Урамшуулалд урьдчилсан төлбөрт iD, Dopin, Happy life, үйлчилгээний нийт хэрэглэгчид хамрагдах боломжтой. Үүний тулд хэрэглэгч та дансаа 2.000 төгрөгийн картаар цэнэглэвэл сүлжээндээ 11 минутын үнэгүй яриа, 26 мессежний эрхийг бонус болгон авна.
Энэхүү урамшуулал цэнэглэлт бүрт нэмэгдэж орох бөгөөд та бонус эрхээ тухайн өдөртөө ашиглаарай.
Урамшууллын хугацаа 11 дүгээр сарын 28-ныг дуустал үргэлжилнэ.
www.unitel.mn, Лавлах утас: 1414, 328888