Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын 2010 оны аравдугаар сарын 21-ний өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын парк шинэчлэлтэд суудлын автомашин нийтүүлэх тухай ЕТГ/2010-2 тоот тендер зарласан билээ.
Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрээр тендерийн материал хүлээн авах хугацааг 2010 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн 12:00 цаг хүртэл хойшлуулж байгааг мэдэгдэж байна.
Тендерийн материалыг 2010 оны арванэгдүгээр сарын 25-ны өдрийн 12:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2010 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн 13:00 цагт нээнэ.
Бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: Төрийн ордон. Ерөнхийлөгчийн Тамгын газар
Утас: 263489 Факс:263486
Тендерийн үнэлгээний хороо