Ардчилсан намынхан Үндэсний зөвлөлдөх хороогоо өнгөрсөн баасан гарагт хуралдуулж, дахин хөндөх асуудалгүй мэт арга хэмжээг өндөрлүүлсэн. Гэвч энэ бүхний эцэст тус намын дарга Н.Алтанхуяг шуудай дүүрэн “үхрийн эвэр”-тэй, Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгч З.Энхболд намын дарга болох туйлын хүсэлтэй хэвээр үлдсэн юм. Тэр өдөр Н.Алтанхуягийн хувьд, муу юм холуур өнгөрсөн мэт боловч нам доторхи фракциуд нь шуудайд хийсэн үхрийн эвэр мэт эв түнжингүй хэвээр байна. Мань эр өөрөө ч өөрөө юм даа. Муу ч гэсэн сөрөг хүчний удирдагч, УИХ-ын гишүүн, тэр тусмаа хамтарсан Засгийн газрын Тэргүүн шадар сайдын тамгыг атгаж суугаа атлаа эе эвдэрсэн гишүүдийнхээ дунд “давс” цацах болсон нь З.Энхболд нарт далим өгөх ч шиг. Уг нь тус намын гишүүд өнгөрсөн өдрүүдэд Н.Алтанхуягийн үгийг дагаж, тэдэнд бүр нэмэх оноо өгчихсөн байлаа. Харин намын дотоод асуудлыг олон нийтэд дэлгэж, “Алтангадас”-ынхныг унагах замаар хамтарсан Засгийн газрыг “үйрүүлнэ” хэмээн мэдэгдэж байсан Ардчилсан хүчний холбооныхон олны элэг доог болох шахаж байсан. Хүний, өөрийн намынхан тэднийг элэглэж, “Өө, хөөрхий. Тонгочиж, тонгочиж энэ үү” хэмээн З.Энхболдыг тохойдож байлаа. Гэвч…
Н.Алтанхуягийн шидсэн “бөмбөг” өөр рүү нь ойж, өнөөх үнэлэмжийг унагав. Тэрбээр Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын үеэр С.Эрдэнэ гишүүнийг Н.Энхбаяртай есөн удаа уулзсан, энэ тэр гэж шантаажны улс төр хийсэн. Нэгэнт ам алдсан юм яая гэх вэ дээ. Уг нь мань хүн тэгсхийгээд л дуугүй болчих байсан сан. Харамсалтай нь тэр тэвчсэнгүй. УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн өчигдөр хуралдах үест Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нарын маргаан үргэлжилж, би, чи-дээ тулжээ.
Н.Алтанхуяг: -Эрдэнэ ээ, чи Н.Энхбаяртай есөн удаа уулзсан байх аа. Би мэдэж байгаа шүү.
С.Эрдэнэ: -Чи яаж нотлох юм бэ?
Н.Алтанхуяг: -Манай хүмүүс Тагнуулын ерөнхий газарт ажилладгийг мэддэггүй юм уу?
Тийм дээ… Н.Алтанхуяг Тэргүүн шадар сайдынхаа хувьд тагнуулынхныг үүрэгдэх эрхтэй. Гэхдээ тэднийг “дохиур”-ынхаа дор байлгах эрхгүй. Харамсалтай нь Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаас өөрийгөө аятайхан авч гарсан Ардчилсан намын дарга өчигдөр гадны ямар ч нөлөөгүйгээр, харин болгоомжгүй хэлсэн үгийнхээ балгаар “дайснууд”-даа дахиад л урхидуулчихлаа. Ардчилсан хүчний холбооныхон болон эрхэм гишүүн С.Эрдэнэ түүнд “УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан. “Шоронгийн хулгайч минь, чамайг тагнуулсан юм” гэх мэтээр бүдүүлэг үгс урсгасных нь шанг хүртээхээр шийджээ. Улмаар тэд УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд гомдол гаргаж, Тусгай хяналтын дэд хороо болон Ёс зүйн дэд хороогоор Н.Алтанхуягийн талаар авч хэлэлцэхээр боллоо. Тэр ч атугай Тэргүүн шадар сайдын даалгавраар ажилладаг тагнуулынхныг илрүүлэх операци зохион байгуулахаар зэхэж байна. Угтаа “Ардчилсан намынхны сөргөлдөөн улс төрийн бага тайзнаа тэгсхийгээд л өндөрлөлөө” гэхээр байсан ч Н.Алтанхуяг амнаасаа болж, намаа бужигнуулчих нь энэ. Түүнийг суудлаа хэдийд тавьж өгөхийг анаж, “Тагнуулд хамт явж болохгүй нөхөр” хэмээн нүд үзүүрлэж байсан З.Энхболд нарын өмнө мань эр бөөн “олз” бэлтгээд өгчихлөө. Гэвч одоо яалтай. Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг УИХ-ын эрхэм гишүүн, Ардчилсан намынхаа гишүүнийг тагнаж, чагнасан хэрэгт орох нь тэр. Олны элэглэсэнчлэн Н.Алтанхуягийн эсрэг ёстой л тонгочоод тонгочоод бараагүй Ардчилсан хүчний холбооныхны хувьд бөөн баяр болж байна, цаана чинь. Арайхийж унтраасан гал ийнхүү дахин дүрэлзэж эхэллээ. Үгүй, ер нь бодоод байсан чинь Н.Алтанхуягт буруу байхгүй юм байна. Өөрт нь С.Эрдэнэ гэдэг нэр, тэр тусмаа есийн тоо халгаатайг тэр яаж мэдэх вэ дээ. Гай газар доороос, гахай модон дотроос гэж…
С.БАТТУЛГА

"Улс төрийн тойм" сонин
unshigch 2010-11-23 202.55.191.60
Erdene Enkhbold nar har energitei humuus ednii hiisen gegeen yum heg ch bhgui har yavsan gazraa balag tarij yavdag ard tumen er ni medne dee
Зочин 2010-11-23 202.170.85.15
АЛТАНХУЯГ ХОРЧИН ГЭДГЭЭ БАТАЛЛАА ОДОО ТҮҮНИЙГ ОГЦРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ЭНЭ ЯНХАНЫГ МАН-ЫНХАН ӨМӨӨРЧ МАГАДГҮЙ ЯАСАН ХАРТАЙ я***н БЭ ХУСААД ӨГ ХУЛГАЙЧИЙГ СЭЛЭНГЭЭ ГЭЖ ХҮҮХЭНДЭЭ ХАЯГДАХ ГЭЭД БАЙГАА ГЭСЭН
Зочин 2010-11-23 182.160.61.50
Eniig tagnasan tagnaagui Altanhuyag helsen heleegui Enhbayariin hamsaatan gej bugd l mediish dee maniar heluuleltgui
Зочин 2010-11-23 202.70.39.254
Алтанхуяг хартай авгай болжээ тэгээд болоогүй өөрөө МАН-ынханд очиж хусуулаад л сүүлэрэхээ бас мартахгүй ээ
Алтанхуяг 2010-11-23 124.158.92.26
Хэ хэ тоглосон л байхгүй юу дааТоглоом даадаггүй ниа гар вэ
Зочин 2010-11-23 202.170.84.6
Тагнуулалтгүй тодорхой байсан ш дээ муу Энхбаярын бууны олон нохой байгаа Уяанга Баатархуяг Пэншүй Ганбаатар мулгуу Эрдэнэ Эрэдэтуул авгай гээл урт жагсаалт бий тагнаад ч хэрэггүй бүгд мэднэ дээ
Зочин 2010-11-23 202.70.39.254
Алтанхуяг наад албан тушаалын хэнээрхэл амбицаа дарж намынхаа нөхөдтэй эвсэг хандмаар юм
Зочин 2010-11-23 124.158.124.146
Altanhuyag yamar buduuleg yum ve
Зочин 2010-11-23 220.255.1.147
Altanhuyag chin MAHN-nii ded darga boloh gej bgaa shdee
Зочин 2010-11-23 182.160.14.140
Ene Altanhuyag AH-iig horlohoos oor yuu hiisiin Ih Hurliin nohon songuulid namiihaa esreg ajillaj HU namiin hujaa Zorigtiig gargaj iree biz dee Hariutslaga tootsoj Altanhuyag Bayartsogt Saihanbileg 3-iig AH-aas hooh heregtei
Зочин 2010-11-23 202.170.83.166
Erdene AN d baigaa tsagt ene nam heruul temtslees hezee ch salahgui ingej yavj bgaad songuuliar nam taviulna 2000 2008 ond tegsen shuudee teheer ene huniig yostoi ter namaasaa gargah heregtei MoAN ch biluu neg nam mamtai baisan gedeg biz dee MAHN ooriigoo sergeeh tuhai yarij boloj bgaa yu chin erdene namaa bas sergeej bolno baihoo AN guigeer erdene gundalai oor hen ch baisan hen ch bish shuu dee tuuniigee medej bgaa ene nohor mongoliin uls tor huuhdiin gutal dahi oimsnoos jijighen yum daa ene humuus oorsdiigoo yagaad ingeed lag geed bodson yum boloo
altangedesnii 2010-11-23 202.179.20.203
ALtai tagnuulchid Altaituya l mend kkkkkkkkkkkkkk TAGNUULCH Altangudas
Зочин 2010-11-23 183.81.169.2
Эрдэнэ бол Тунгалаг тамирын Эрдэнэ биш шүү Жинхэнэ дүүрцэн луйварчин
Зочин 2010-11-23 183.81.169.2
Эрдэнэ бол Тунгалаг тамирын Эрдэнэ биш шүү Жинхэнэ дүүрцэн луйварчин
Зочин 2010-11-23 182.160.37.218
tagnuulj chagnuulsan bol uneheer buruu
Zochin 2010-11-23 202.55.191.22
Erdene ugaasaa HU namiin tagnuul biz dee Hen terniig shorongoos gargalaa