Инфляцийг эдийн засгийн сурах бичгээс арчина

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Инфляцийг эдийн засгийн сурах бичгээс арчина

Манайдаа л алдартай заг­­вар зохион бүтээгч эмэг­тэй нийгэм, улс төрд бухимд­дагаа илэрхийлж, “Мон­гол ингэж байгаад сөнө­чихөөсэй” хэмээн хэлж өөрийн­хөө галзууг ба­талж би­лээ. Гэтэл орчин цагт улс ор­ныг сөнөөдөг инфляци гэж нэг гайхал байх юм. Хэрэв түүнийх нь тунг тааруулж, маш болгоомжтой байхгүй бол ганц талхыг шуудай мөнгөөр авдаг ч бил үү, шуу­дайгаар хувцас хийж өмстлөө ядуурдаг ч бил үү тиймэрхүү үр дүнг амсдаг гэж сонссон. Тэгээд гадны сонин хэвлэл биднийг “ядуу байх заяаных” гэж бичнэ гээд бод доо. Аймаар байгаа биз.

Олон Улсын Валютын сан­гаас мэдэгдсэнээр манай улстөрчдийн сонгуулийн ам­лалт, төсвийн хэт тэлэлт нь ирэх хавар гэхэд инфляцийг 20 хувьд хүргэж мэдэхээр байгаа аж. Би бол 20 хувьд хүрэхээр яадгийг мэдэхгүй. Гэх­дээ ямар ч байсан их муу гэсэн. Гэтэл манай 76 эдийн засагч, “инфляци гэж юу би­лээ. Тийм “шувуу” байдаг билүү?” гэх нь холгүйхэн явна. Аягүйтвэл инфляци гур­ван оронтой тоонд хүрсэн ч байдал өөрчлөгдөхгүй дээ. Гэ­тэл тэд айхгүй байхад бид айж аргаа барах нь хаашаа юм. Хайран цаг, хайран сэтгэл санаа. Үүнийг бодож үс нь цайсан олон хүн бий дээ.  Тэгэхээр ерөөсөө инфляцийг мартацгаая. Эдийн засгийн ном ч уншихаа больж болох юм. Бүр  хэвлэхээ ч байя. Ингэвэл хойч үе маань ядаж энэ үгийг мэдэхгүй, зовохгүй байж гялайна. Инфляци гэж хэлсэн хүнийг загнасан ч яадаг юм. Тэгээд гадагшаа хүүхдээ сургуульд явуулахдаа эдийн засгийн чиглэлээр аль болох сур­гахгүй байя.

Одооноос эхлээд хишиг халамжаа харамгүй цацаж болно, улстөрчид өө. Яагаад гэвэл инфляцийг мартах гэж байгаа болохоор. Тэгээд ч хүмүүст өгөөд байгаа 50, 60-хан мянган төгрөг чинь хүрэлцэхгүй бай­на. Анхнаасаа үүнээс илүүг өгнө гэсэн шүү дээ. Тиймээс тэр мөнгөө авъя. Инфляци уу? Зүгээрээ түүнийг мартчисан.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ

Зохиогчийн эрх:
"Улс төрйин тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж