Засгийн газрын хуралдаан зарлалаа

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Засгийн газрын хуралдаан зарлалаа

Засгийн газрын хуралдааныг өнөөдөр 14.00 цагт хуралдуулахаар зарлаад байна. Тус хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн санаачлан боловсруулсан Төрийн албанд ашиг сонирхолын зөрчлийг урьдчилан сэргийлэх тухай хуулийн  төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл,  Нийгмийн үйлчилгээний жишиг норматив батлах тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл зэргийг авч хэлэлцэх юм байна. Мөн  Нийслэлийн нийтийн тээврийн талаар авах зарим арга хэмжээний тухай, Ус үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл,  Хөрөнгө гаргах тухай, Нууц асуудал зэрэг багтжээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж