УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлгүүд тус бүрдээ хаалттай хуралдаж байна. Бүлгүүдээр Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн төслийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны нэгдсэн төсвийн төслийн тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг тус бүр авч хэлэлцэж буй аж. Ингэхдээ бүлгүүд эдгээр хуулийн төслүүд дээр саналаа нэгтгэх юм байна.

УИХ-ын Тамгын газраас өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг зарлан хуралдуулахаар товлоод байсан ч намын бүлгүүдийн хуралдаан, байнгын хорооны хуралдаанаас болж, хойшлуулжээ.  УИХ дахь намын бүлгийн хуралдаан дууссаны дараа УИХ-ын Төсвийн байнгын хороо, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо тус бүр хуралдахаар болжээ.

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж