Уильямыг хаан төрхтэй харахыг британичууд хүсч байна

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Уильямыг хаан төрхтэй харахыг британичууд хүсч байна

The News of The World хэвлэлээс явуулсан судалгаанд хамрагдсан британичуудын талаас илүү хувь нь хаан ширээг залгамжлагч Чарльз жононг биш харин түүний дараах хаан ширээ залгамжлагч Уильямыг хаан байгаасай гэж хүсч байна.

Тус сонин энэ сарын 21-ний дугаартаа бичихдээ судалгаанд хамрагдсан хүмүүсийн 55 хувь нь Уильямыг дэмжиж байгаа ба мөн 64 хувь нь түүний сүйт бүсгүй Кейт Миддлтоныг хатан хаан байгаасай гэсэн байв. Британичуудын дөнгөж 19 хувь нь Чарльз жонон ба түүний эхнэр Камилла Паркер-Боулз нарыг хаан, хатнаар харах хүсэлтэй гэжээ.

Түүнчлэн 72 хувь нь залуу хосууд Британийн хаант засаглалыг бэхжүүлж чадна гэв. Өмнө нь ийм асуулгыг The Daily Mail ба People  сонинууд явуулахад хүү нь Уэльсийн жононгоос бас л давуу талтай байв.

Британийн хаан ширээг залгамжлах шууд эрх нь 1701 оны хуулиар эрх баригч хааны том хүүхдэд очдог. Жонон Чарльз нь II Елизаветтагийн том хүү учраас хаан ширээг залгамжлан авах юм.

Дашрамд дурдахад, Британийн жонон Уильям ба түүний найз бүсгүй Кейт Миддлтон нарын хурим Их Британийн эдийн засагт 600 саяас илүүтэй фунт стерлингийн орлого авчирна гэсэн тооцоо хийсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж