
Хүн ам орон сууцны тооллогын урьдчилсан дүнгээр Хэнтий аймгийн хэмжээнд нийт 18869 өрх, 64442 хүн тоологдож 108,3 хувьтай тооллогын ажил явагдаж дууслаа. Баянхутаг, Дэлгэрхаан, Өмнөдэлгэр, Батширээт, Баян-Адарга сумаас ирсэн мэдээнд тооллогод хамрагдсан өрхийн тоо урьдчилсан тооллогоос бага хэмжээгээр буурсан харагдаж байгаа ч тоолуулсан хүний тоо бүх суманд өссөн үзүүлэлттэй байна. Иймээс Хэнтий аймгийн хэмжээнд урьдчилсан тооллогоор нийт 17894 өрх тоологдож байсан бол энэ тооллогоор өрх 1000, хүний тоо 5000-аар өссөн үзүүлэлттэй байна.
И.Байгалмаа