
Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан аймгийн онцгой байдлын газраас Булган хот, Хялганат тосгоны объектын буюу хэсэгчилсэн халаалттай байгууллага, аж ахуйн нэгж, мөн айл өрхөд “Гэр хороолол-пийшин зуух”, “Өвс-2010” сэдвээр гурав хоногийн арга хэмжээ зохион байгуулахад дээрх албан тушаалтан, иргэдийн удирддаг албан байгууллага, аж ахуйн нэгжид зөрчил илэрчээ. Аймгийн хэмжээнд байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн өмч хөрөнгийг гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, стандарт норм, дүрмийн хэрэгжилтийг хангуулах зорилготой энэ ажлын явцад нийт 27 нэгж, 2152 айл өрхөд үзлэг шалгалт хийж, 2314 зөрчил байна үзжээ. Тэдгээрийн 1521-ийг нь газар дээр нь арилгуулж, заавал биелүүлэх 12 албан шаардлага, гурван мэдэгдэл өгч бусад зєрчлийг арилгуулах арга хэмжээ авахуулж байна.
Ж.Мөнх-Очир