Архидалт ихтэй долоо хоног байв

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Архидалт ихтэй долоо хоног байв

Өнгөрсөн долоо хоногт Булган аймгийн цагдаагийн газрын Эрүүлжүүлэх тасагт гэр орондоо агсан тавьсан, аймгийн төвийн гудамж, талбайд хэвийн бус явж захиргааны зөрчил гаргасан 35 хүнийг эрүүлжүүлжээ. Энэ нь өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 23 хүнээр буюу 65,7 хувь өсч архидалт согтуурхал ихтэй байсан байна. Орхон, Сэлэнгэ, Бугат, Баян-Агт, Хишиг-Өндөр сумын нэгээс хоёр иргэн аймгийн төвд орж ирээд архидан согтуурчээ. Мөн удаа дараа захиргааны зөрчил гаргаж эрүүлжүүлсэн С.Нямсүрэн, Б.Золбаяр нарыг 10-14 хоногийн хугацаагаар баривчилсан байна.

Ж.Мөнх-Очир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж