
МУЗН-ийн ээлжит 12 дугаар их хурал өчигдөр өндөрлөж, бүтэц зохион байгуулалтдаа өөрчлөлт оруулсан байна. МУЗН-ийг сүүлийн жилүүдэд тасралтгүй удирдсан Л.Одончимэд өөрийн саналаар энэхүү өөрчлөлтийг хийсэн бөгөөд тус нийгэмлэг хойшид төрийн байгууллагынхантай ойр дотно ажиллахаар шийдсэн нь энэ гэнэ. МУЗН-ийн ерөнийлөгчийн албан тушаалд УИХ-ын дэд дарга Н.Энхболд, тус нийгэмлэгийн өмнөх орлогч дарга З.Жадамба нар өрсөлдөж, хуралд оролцогчдын нууц санал хураалтаар УИХ-ын дэд дарга ялсан байна. Харин тус нийгэмлгийн дэд ерөнхийлөгчөөр дөрвөн хүнийг сонгожээ. УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, НИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Т.Билэгт, НИТХ-ын экс дарга Н.Болормаа нар МУЗН-ийн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Түүнчлэн тус нийгэмлэг удирдах зөвлөлийн 15 гишүүн, Үндэсний зөвлөлийн 70 гишүүнээ шинээр томилжээ.
Д.Цэцэн