Л.Байгальмаа хоёр жил хар тамхи тээвэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Л.Байгальмаа хоёр жил хар тамхи тээвэрлэжээ

БНХАУ-ын Ардын шүүхээс бүх насаараа хорих ял авсан Монгол Улсын иргэн Л.Байгальмаа  тус улсад баригдахын өмнө Бангладеш, Филиппин, Малайз зэрэг орнуудаар хар тамхи зөөвөрлөж байсныг  Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх хэлтсийнхэн мөрдөн байцаалтын явцад илрүүлжээ. Түүнийг хар тамхи зөөвөрлүүлэхэд золиосолсон гэх Ё.Оюунчимэг,  Ж.Гантуул нарыг Л.Байгальмаа хар тамхи тээвэрлэхэд ашигласан  байж болзошгүй гэнэ. Тэрбээр хоёр жилийн турш мансууруулах бодис гадаадын улс орон руу  тээвэрлэжээ. Одоогоор Л.Байгальмаа   БНХАУ-ын Бээжин дэх  эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдлэж буй бөгөөд анхан шатны шүүхээс оноосон ялыг хүлээн зөвшөөрч, давж заалдан шатны шүүх ажиллагаанаас татгалзсан юм. Уг давж заалдах шатны шүүхээс татгалзах болсон нь  хэлний бэрхшээлээс болсон гэх тайлбарыг  ар гэрийнхэндээ өгсөн байна.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж