Ганц хүүхэд хамгийн жаргалтай

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Ганц хүүхэд хамгийн жаргалтай

Төрсөн ах, эгчтэй хүүхэд айлын ганц хүүхэд шиг аз жаргалтай байж чаддаггүйг Британийн эрдэмтдийн явуулсан судалгаа харуулжээ. 40 мянган өрхийн 100 мянга гаруй хүүхдийн дунд явуулсан судалгаагаар олон ах эгчтэй хүүхдүүд тэр бүр жаргалтай байж чаддаггүй бөгөөд айлын ганц хүүхэд хамгийн жаргалтай байдгийг тогтоожээ.
Судалгаанд оролцсон хүүхдүүдийн 31 хувь нь төрсөн ах эгчдээ шоглуулж, шоовдорлогддог  гэж хэлсэн байна.  Үүнд аав ээжийнхээ анхаарлыг татах гэсэн хүүхдүүдийн хоорондын тэмцэл, ах эгчийн шоглол, үргэлж ах эгчийн  дараа ордог дүүгийн байр суурь нь нөлөөлдөг байна.
Гэвч нөгөө талаас айлын ганц хүүхэд хамгийн жаргалтай гэдэгтэй санал нийлэхгүй хүн олон бий. Судалгааны дүн ийм гарлаа гээд Хятад шиг нэг гэр бүлд нэг хүүхэд гэдэг зарчимтай болох болж байна уу, олон хүүхэд төрүүлсэндээ харамсах хэрэг үү?  
Та үүнийг уншаад шал дэмий юм гэж бодож байгаа нь гарцаагүй. Гэвч энэ бол хачирхалтай зүйлсээр дүүрэн барууны ертөнц. Харин дорнын хүмүүс бидэнд өөр хууль үйлчилдэг. Гэр бол бидний хамгийн үнэт зүйл.  Олон ах эгчтэй бол идэх уухаас авахуулаад өмсөх зүүх нь хомс байж болох ч зүсэм талх олдсон ч хуваалцаж,  аав ээжийнхээ хайрыг татах ёстой хүн ганц өөрөө биш гэдгийг ойлгодог болно.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж