
Хэрэв тэрээр хөвгүүн бол охид түүний анхаарлыг татна. Дурлаж гэр бүлтэй болон газар дэлхийд өөрийн үр удмаа, өөрийн үйл хэргээ үлдээхийг хүснэ. Нэлээд сүүлд бүх энергиэ зарцуулж дуусгаад хөгшрөөд ирэхэд нь газар дэлхий түүнд онц сонирхолгүй болж, өөр ертөнцийн тухай эрэгцүүлж бодно. Урьд зөвхөн хоол, унд, хүүхэд, эд баялаг хурааж хуримтлуулахыг сонирхон, газрыг хэзээ ч орхихгүй мэтээр сэтгэж явсан бол одоо цатгалан, тоомсоргүй, шуналгүй болж бүгдийг орхиод өөр ертөнцөд одоход бэлэн болжээ. Юу болох нь энэ вэ?
Энэ өөрчлөлтийн шалтгаан нь бэлгийн зөн суларсантай холбоотой.Одоо та бүхэн бэлгийн хүч, хүний хувийн гүн ухааны үзлийг яаж тодорхойлдог болохыг ойлгох болно. Хүн энэ хүчийг эзэмшин буй үедээ газар дэлхий дээр амьдралд дурлаж, харин барагдаж эхлэх үед нь үхлийн тухай бодож эхэлдэг. Тиймээс энэ үзэгдлийг хаанаас үүсдэг, юунаас шалтгаалдаг болохыг мэддэг урьд цагийн зарим хутагт хувилгаад, шавь нартаа “Хэрэв чи гомдол, зовлонгоор дүүрэн газар дэлхийгээс чөлөөлөгдөхийг хүсч, гоо сайхан, гэрлийн ертөнцөд оръё гэвэл бэлгийн хүчний бүх илрэлийг таслан зогсоож, дур хүслээ огоорон, эсрэг хүйсний хүмүүстэй уулзахгүй бай. Тэгэхгүй бол тэр дороо мухардмал байдалд орно” гэж сургадаг байлаа. Янз бүрийн гүн ухаан шашин нь бэлгийн энерги буюу хоёр хүйс хоорондын харилцан таталцалд хандах хандлага дээр үндэслэдэг бөгөөд хүмүүсийн бэлгийн энергийн илрэлд хандах харьцаа тэдний үзэл баримтлалыг тодорхойлдог юм. Нэг хэсэг нь: энэ хүчийг дураар тавьдаг байхад зарим нь дарж устгасан байдаг. Үнэн чанартаа олон гүн ухааны үзэл байдаг ч ямар ч байсан, дээрх хоёр категорийн аль нэгэнд л багтаж байдаг. Дээрх сургаалийн дагуу хэрэв та газар дэлхий дээр зовохыг хүсэхгүй аваас мөнх үхэшгүй хутгийг олъё гэвэл энэ нь газар дээр таныг үлдээх уян холбоог бүтээдэг бөгөөд та өөрийн хүүхдүүдийн эцэгтэй /эсвэл эхтэй/ холбогдон, таны мах биеийн тасархай болсон хүүхдүүдтэйгээ бие, сэтгэлээрээ тушигдана. Тийм ч болохоор Буддын гүн ухаанд хүн өөр ертөнцөд одохдоо бүгдийг орхин чөлөөлөгдсөн гэж боддог ч хүүхдүүд, эцэг эхтэйгээ холбогдсон холбоо нь тасраагүй үлдэх бөгөөд тэрээр сэрэл мэдрэмжийн орны доод хүрээг орхиж, чадахгүй, тодорхой хугацаанд хүмүүстэй ялангуяа өөрийн гэр бүлийн гишүүдтэй тэднийг ажиглах, амьдралд нь оролцох тэрнээс тэжээл авах маягаар их ойр үлддэг. Энэ гүн ухаанаар бол эрх чөлөөгөө олохын тулд гэрлэж, хүүхэд төрүүлэхийн алиныг ч хийж болохгүй. Учир нь үр удмаа залгуулахын тулд гэр бүл зохиохыг шийдэгсэд энэ удамдаа татагдан /фирма/, гэр бүлийнхэн нь үргэлж тэднийг бодож, дуудаж байдгаас дахиад л газарт бууж ирэх ёстой болдог байна. Хүмүүсийн газартай холбогдсон холбоо, тэнгэрлэг хүрээнд үлдэхэд нь саад болдог. Тийм болохоор газар дээр үндэс үлдээхгүйг чин сэтгэлээсээ зорьсон хүмүүс даяанч хатуужигч болдог. Гэвч өнөө цагт хэрэглэх нь ашигтай юу гэдэг нэг асуулт гарч ирнэ.
Бэлгийн энерги хүмүүсийг газар дээр тогтоон барьж байдаг ч тэднийг гэгээрүүлэх дээд тэнгэртэй холбогдолгүй. Харин тэгвэл зарим хувилгаадын мэргэн цэцэн билэг ухаан эдгээр дээдийн орчинтой ойртуулж өгдөг ч хүмүүсийг цаашид газар дэлхий дээр үргэлжлүүлэн амьдрах ямар ч хүсэлгүй болгодог. Бүтээгч тэнгэрээс хайрласан энэ хүчинг бүр мөсөн устгахыг хүссэн бүхэн ганцхан үхэх тухай бодож хорвоог орхихыг хүсдэг. Учир нь бэлгийн энерги л газар дэлхийн амьдралыг хайрлахад хүргэдэг юм. Гэвч бэлгийн энерги газрын амьдралын үндэс суурь нөхцөл нь билээ. Тиймээс энэ хүчинг хэзээ ч дарж дарамталж болохгүй, тэгэх бүрдээ хүн маш том алдаа хийж ирсэн юм. Чингэж үйлдсэн хүмүүсийг гагцхүү Нирванад хүрэн хүсэл нь зөвхөн зөвтгөх бөгөөд тэд эрх хүчгүй, сулхан хүсдэг учраас тэд нар хэзээ нэг цагт нирванад хүрэхийн тулд хайр өөрийн үгийг хэлэх ёстой. Үнэхээр гэгээрсэн хүн тэнгэртэй харьцаж, түүний хажуугаар энэ хүчийг газар дэлхийд Бурхны эринг залах үйлст зориулахаар хямгадан хэмнэж байдаг. Ийм маягаар тэр хоёр талт үр дүнд хүрдэг. Хүн хэдий чинээ эрчимтэй амьдарна, төдийчинээ илүүгээр тэнгэр бүтээгч хүчинтэй нэгдэн, хэдийчинээ тэнгэртэй ойр байна, төдийчинээ газар дэлхийн төлөө илүү ажиллах болно. Зөвхөн энэ л бүрэн төгс шийд болно. Тэнгэрийн төлөө амьдрахдаа хүн газар дээр л ажилладаг, тиймгүйсэн бол амьдрал утга учиргүй билээ.
Харамсалтай нь хүмүүс үүнийг ойлгож чаддаггүйгээс аль нэгийг нь сонгоод, эсвэл тэр чигээрээ материаллаг, эсвэл бүр тэнгэрлэг… гэх нь хаашаа юм бэ, газраасаа тасардаг. Үхэх хүсэл оюун билгээс ирдэггүй юм. Ямар ч тохиолдолд ирээдүйд дахин дахин төрөл олохгүйн тулд бэлгийн хүчээ даран устгахаар шийдсэн хүмүүс нэг ч биш удаа дахин төрцгөөнө. Тийм ээ, энэ хүчийг дарж устгахгүй байж сурах хэрэг гарна. Тэнгэр тэдэнд “Мунхагууд минь! байгаль сая сая жилийн тэртээ ийм мэргэн бүтээсэн хүчийг юунд жигшинэ вэ?” гэж хэлээд ахиад л газар уруу явуулна. Пуритан шашинтангууд зарим нэг далдын хүчинд итгэгчдийн үйл хэргийг шинжилж үзэхэд тэдний дэлгэрүүлсэн үзэл нь эцэстээ орчин үед психоаналитикуудад ажил тарьж, яршиг удсан өчнөөн гажуудлыг төрүүлсэн бөгөөд энэ бол үнэнд үл нийцэх үзэл суртал юм байна гэдэгт баттай үнэмшцгээх боллоо. Хэрэв та гол дээр далан босгохдоо дервацын сувгуудыг бодолцоогүй бол эрт орой хэзээ нэгэн цагт гол эргээсээ хальж орчин тойрныг эвдлэн сүйтгэх мөч ирэхэд далан чинь усыг тогтоон барьж дийлэхгүй болно. Таны дотроос чинь өргөгдөж буй энергийн урд хаалт босгоход яг л ийм үзэгдэл болох бөгөөд далд ухамсарт чинь дарамт хуралдан эцэстээ бүр мөсөн гадагшлах цаг заавал ирнэ. Тийм ээ, хүн мөн чанараа мэдээгүй цагтаа гай түйтгэр уруу л тэмүүлцгээдэг. Тиймээс та бүх энергиэ боогдуулж өмнө нь саад босголгүй урьд цагт Египетүүд газар шороогоо Нилийн усаар тэжээхийн тулд суваг хийдэг байсантай адилаар бүхий л бие махбодь чинь “услагдах”, тийм сувгийг бэлтгэх ёстой. Би завхай зайдан явдлын талд ч зогсоогүй, пуританчуудын талынх ч биш. Бүгдийг нухлан дарах нь ямар учраас Бурхан тэнгэр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг бүтээсэн шалтгааныг үгүйсгэнэ гэсэн хэрэг юм.
Би Грект очихдоо Монт Атос дахь хийдүүдтэй танилцахыг хүсч билээ. Бүх сүмээр орж шавилан суудаг лам нартай уулзаж, урлагийн бүтээлүүдийг нь шагшин биширсэн ч эдгээр газрууд надад уйтгар гуниг үлдээсэн юм. Яагаад гэвэл хуврагууд шал буруу үзэл баримтлалыг мөрдөнө. Түүний дотор эмэгтэйгээс эхтэй бүхэн тэр чигээрээ зайлуулагдсан байх бөгөөд эм хүнийг бузар чөтгөр шуламсаас үүсэлтэй гэж тооцдог юм байна билээ. Эм хүйстэй болгоноос татгалзсан нь бүр хэтэрч нэг ч эмэгтэй тэдэн рүү орох ёсгүйгээр барахгүй тэд өөрснөө ямаа ч өсгөх эрхгүй байлаа. Учир нь ямаа бас л охин чанарын амьтан учраас тэр гэнэ. Бурхан тэнгэр иймэрхүү гүн ухаан өгөх үү дээ, хэлээч та минь! Би пуритан шашинтан юм уу, самуун явдалтны алиныг ч дэмждэггүй. Та бүхэнд би гурав дахь боломжит замыг тавья. Энэ замаар та сэтгэл сүлдэн тэнгэрээрээ хайрын эх булагтай холбогдохын сацуу газар дэлхийгээ орхилгүй эндээ хөдөлмөрлөх болно. Энэ гурав дахь боломжийн дагуу ажиллаж явсаар газар тэнгэр хоёуланг нь хамт эзэмшинэ гэдэг нь юу юунаас давуу хамгийн сайхан хэрэг болохыг нэг л өдөр ойлгоно. Миний тайлбарууд танд итгэл төрүүлэх эсэхийг би мэдэхгүй. Гэвч миний та нарт таниулсныг хүлээж авахаас өөр аргагүй болох цаг ирж байна. Учир нь бусад хүмүүсийн олж чадаагүй олон асуудлын шийдийг би олж чадсан болохыг та нар үзнэ. Тэд айснаас эсвэл газар тэнгэр хоёуланг нь нэгтгэж чадаагүйгээс бэлгийн хүчийг чөлөөтэй тавьж садар самуун уруу хальтрах юм уу, эсвэл түүнийг бүр мөсөн даран сөнөөж тайган болцгоодог байлаа.
Бэлгийн хүчийг нухчин дарснаараа өөрсдөө өөрсдийгөө үгүйсгэж амьдралын амт, утга учрыг алдан цухалдан хорсцгоодог. Тайган хүнээс юу горьдож болох вэ? Симфони найраглал бичихийг үү? Үгүй тэр юу ч бүтээж туурвихгүй. Энэ бол эцэс төгсгөл, энэ бол үхэл билээ.
“Арга билэг” төв