
Харин PC тоглоомчдод зориулсан хэрэгслүүд үйлдвэрлэдэг Razer энэхүү Gaming Keypad-ыг 11 сарын 29-өөс худалдаанд гаргах гэж байна. Razer Nostromo нэртэй уг keypad төхөөрөмж нь хэлбэр хийцийн хувьд маш үзэмжтэй, содон бөгөөд зөвхөн тоглоом тоглоход хэрэглэх, бүрэн програмчлагддаг 16 товч, бугуйн тавиур, зүг чиг заах 8 товчтой. Мөн тоглох тоглоом бүртээ зориулан 8 өөр төрлөөр товчнуудын програмчлалыг нь өөрчилж болох бөгөөд нэгээс нөгөөд нь маш хурдан шилжинэ. Худалдаанд 69.99$-ын үнээр гарч байгаа юм байна. Зургийг ЭНД дарж сонирхоорой.
Эх сурвалж: “Компьютер таймс”