Энэ вирус нь эхлээд зүүн болон зүүн өмнөд Азид дэлгэрч улмаар дэлхий даяар тархаад байна. Одоогийн байдлаар Австрали, Шинэ Зеландад тархаад байгаа ба Хойд Америк болон Европод ч вирус илэрсэн байна. Жилд H3N2 вирусээр 36,000 хүн нас бардаг гэсэн НҮБ-ын тооцоо байдаг байна.
Томуугийн А хүрээний H3N2 вирус нь томуугийн вирусээр үүсгэгддэг, вирусын дэд төрөл юм. H3N2 вирусын халдвар нь шувуу, хөхтөн амьтан болон хүнээс хүнд маш олон замаар халддаг улирлын чанартай томуу, томуу төст өвчний үед тархалт нь идэвхждэг вирус юм.