Нийтэд танигдлаа гээд өөрийгөө их юманд бодох хэрэггүй л дээ

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Нийтэд танигдлаа гээд өөрийгөө их юманд бодох хэрэггүй л дээ

        Өөрийгөө ертөнцийг гийгүүлэгч НАРРРР гээд бодчихсон зарим нэг, хэсэг бүлэг хүмүүс байна аа. 

        Нэгэн улсын их хурлын  ЭРХЭМ гишүүн, АРДЧИЛСАН намын юу ч
билээ хүн надад: " Та нарын ямар дүрмээр ажилладаг чинь хамаагүй. Миний
эрх ашиг хангагдаж байвал болоо!" хэмээн их ууртай, дээрэнгүйгээр хэлж
байлаа. Тиймээ, үйлчлүүлэгч та ХААН. Харин УИХ-н гишүүнээ! Энэ үгийг
чинь өөрт тань болон өөр бусад найзуудад чинь хэлмээр байгаа юм л даа. Та нарын яаж ажиллах надад хамаагүй. Зөвхөн миний эрх ашиг хангагдаж байвал л боллоо.

         Бас нэгэн УИХ-н ЭРХЭМ гишүүн ирэв ээ. Гишүүдэд зориулсан
хөнгөлөлт гэж байдаггүй юм уу? гэнэ! Юууу????? Яаахааарааа төсвийн
мөнгийг хувьдаа завшигч нарт хөнгөлөлт үзүүлэх ёстойв? За сайхнаар
харахад эрхэм дээд албан тушаалтан, өөрөөсөө доогуур хүмүүсийнхээ үйл
ажиллагааг дэмждэггүй юм уу? Тэгж байж боломжгүй нэгэнд хөнгөлөлт үзүүлж
болно биз дээ. Тииийм ядцан байж болохгүй шүү дээ. Харин ч өөрсдөө
өөрсдийгөө их дээгүүр зиндааны мундгууд гэж үздэг юм биш үү? Нэг л зүй
тогтолгүй санагдав.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж