Өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 7-12 метр, Говь тал хээрийн зарим нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 14-19 градус хүйтэн, говийн бүс нутгаар 3-8 градус дулаан, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зөөлөн цасан шуурга шуурна. 9-11 градус хүйтэн байна.
Н.Түвшин
Н.Түвшин