Багануур, Налайхад вакцин хангалтгүй байгаа

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Багануур, Налайхад вакцин хангалтгүй байгаа

Өчигдөр болсон  нийслэлийн шуурхай хуралдаанаар  Дорнод, Сүхбаатар аймагт  гараад  байгаа малын гоц халдварт шүлхий өвчний тархалтыг зогсоох, нийслэл хотод шүлхийн халдвар оруулахгүйн тулд бүх малыг вакцинжуулахыг холбогдох  байгууллагуудад үүрэг болголоо. Нийслэл хотын малыг вакцинжуулах ажлын эргэн тойрон дахь асуудлаар Хотын ерөнхий менежер Ч.Батаас тодрууллаа.

-Хэдэн толгой мал вак­цин­­жуулах вэ?
-Зүүн аймгуудад гарсан малын гоц халдварт өвчнийг нийслэл хот руу оруулахгүйн тулд салаа туурайтан бүх ма­лыг вак­цинжуулна. Бидний тооцоо­гоор нийслэлийн бүсэд хамаарах 416 мянган толгой малыг бүрэн вакцинд хам­руулахаар төлөвлөж байгаа. Ажлаа тав дахь өдөр гэхэд дуусгана.  
-Шүлхийн вакцин хүрэлцэхүйц хэмжээгээр ирсэн үү?
-Энэ сарын 21-нд ОХУ-аас  200 мянган тун вакцин хүлээн авч дүүргүүдэд хуваарилаад байгаа.  Энэ ажилд  нийтдээ  100 сая төгрөг зарцуулна гэсэн тооцоо бий. Үүнээс  15 сая төгрөгийг дүүргүүдэд, 85 саяыг нь вакцин худалдан авахад зарцуулахаар тус­га­сан. Сонгино­хайр­хан дүүрэг вакцингүй байгаа. маргааш/өнөөдөр/ 4 мян­ган тун вак­цин нэмж  хүлээн авна. Үүнээс гадна уг томоохон ажилд оролцох Мал эмнэл­гийн газар, Нийслэлийн Мэргэж­лийн хяналтын  газрын ажилт­­нуудын хувцас, багаж хэрэг­лэл, зүү тариурыг мөн хуваа­рилаад байна.
-Багануур,  Налайх дүүрэгт вакцин очихгүй байгаа гэх  юм?
-Үнэхээр алслагдсан дүү­рэг болох Багахан­гай, Налайх зэрэг дүү­рэгт  хангалт­гүй  бай­­на. Тиймээс холбогдох газ­­­­­­руу­дад нь шүл­хийн вак­цинийг яаравчлан хийх, Мал эмнэлгийн газар, Онцгой байдал, Мэргэжлийн хяналтаас  тус дүүргүүдэд биеэр очиж ажил­лахыг  үүрэг болголоо. Сонгинохайрхан дүүрэгт вак­­цинжуулалт 5.2 хувь­тай байгаа бол Баянзүрх дүүрэг 20.3 хувь, Чингэлтэй дүүрэг 73.4 хувьтай байна. Нийтэд нь аваад үзэхэд сүүлийн хоёр өдөрт 53.6 мянган малыг вакцинжуулсан буюу  нийслэлийн хэм­жээнд 13.4 ху­вийн биелэлтэй байгаа гэсэн үг.
-Хот руу орж  ирж байгаа машиныг ариут­гах ажилд хүндрэл бэрх­шээл  гарч байна уу?
-Шалган бүртгэх  товчоо­дод машины ду­гуйг ариутгаж байгаа бодис хөл­дөх,  хүн хүч­ний хүрэлцээ дутмаг зэрэг хүндрэлүүд гарч байна. Пост дээр нэг л цагдаа ажиллаж байгаа нь ариутгал, халдваргүйтгэл хийлгэхгүй явах боломжийг олгож байна л даа. Тиймээс тов­чоодод хоёр цагдаа ажиллуулах хэрэгтэй. Бас Баянзүрхийн товчоогоор хулгайн замаар орж ирэх магадлал их байгаа учир бүх хулгайн замыг  хаах, пост ажил­­луулах арга хэмжээг ав­на. Ямар ч гэсэн зүүн айм­гуудад гарсан шүлхий өвчин нийслэлд тархахаас  сэр­­гийлэхээр ажиллах болно. Нийс­лэлд шүлхий орж ирэх ёс­гүй  гэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж