Испанийн поп од Ricky Martin ижил хүйстэн гэдгээ албан ёсоор зарласан тухай BBC агентлаг өчигдөр мэдээлжээ. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд түүний цомог 60 сая хувь борлогдсон бөгөөд тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Өөрийгөө хэн байсан гэдгээр бахархаж байна” хэмээн бичжээ. Рики Мартины зөвлөгчид түүнд ижил хүйстэн гэдгээ олон түмэнд зарлаад хэрэггүй, карьерт нь сөргөөр нөлөөлнө хэмээн зөвлөж байсан учраас бэлгийн чиг хандлагаа удаан хугацаанд нууж байсан хэмээн поп од Ricky Martin хэлсэн байна.
1999 онд “Livin La Vida Loca”-г дуулан, 20 гаруй оронд хит болж байсан дуучин өдгөө хоёр хүүхдийн эцэг юм. Тэрбээр хэлэхдээ “Өнөөдөр би өөрийгөө ижил хүйстэн гэдгийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч байна. Үүнийг миний амьдралд бурхнаас өгсөн бэлэг гэж ойлгодог” хэмээжээ. Ricky Martin цааш нь “Би амьдралынхаа тухай дурсамж ном бичихээр болсон нь сэтгэл дотроо энэ хүнд ачааг тээх хэрэггүй гэдгийг ойлгуулж, миний сэтгэлгээг чөлөөтэй гаргаж өгөхөд түлхэц болсон” гэсэн байв.
Э.Аз