“ Монголд тэсгэм хүйтэн өвөл болохыг зуд гэнэ. Энэ айл зудад 800 малаа алдсан байна. Одоо тэдэнд 100 мал л үлджээ. Малчин эмэгтэй Чимэдцэрэн бидэнд хэлэхдээ – Өглөө болгон малаа хэд үлдсэн бол гэж тоолж үздэг. Хэд үлдээ бол гэж бодохоос айдас хүрдэг шүү” хэмээн ярьж байлаа. Гэвч малчид хахир өвлийг давахаар тэмцсээр байгаа юм. Одоогийн байдлаар Монголын нийт нутгийн хэмжээнд 4.5 сая мал хорогдоод байгаа юм байна. Биднийг малчдын гэрээр орж явахад Засаг дарга З.Буянбадрах малчдадаа дэмжлэг үзүүлэхээр ирсэн юм. Тэрээр малчдад хандаж “зүтгээд байгаарай, бууж өгч болохгүй шүү” хэмээн хэлж байсан билээ. Засаг дарга ярихдаа – Бид айл бүрээр л явж байна. Ихэнх айлын эмэгтэйчүүд нь уйлж хайлаад л угтдаг. Бид яаж ингэж амьдрах вэ гээд л …Тэгээд одоо яахав дээ. Зарим нь ч аргаа барж амиа хорлохоос ч буцахгүй болсон шиг байна гэсэн юм. “
М.Наст