Эмч нарыг компьютержүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.03.30-нд нийтлэгдсэн

Эмч нарыг компьютержүүллээ

ХУД-ийн ИТХ-ын Нийгмийн бодлогын хорооноос санаачлан тус дүүргийн ЭМН-ийн харьяа Амбулатори №1-ийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилчдын ажлыг хөнгөвчлөх, ажлын байран дээрээ хөгжих бололцоог бий болгох, цахим системд ойртуулах зорилгоор сүүлийн үеийн өндөр үзүүлэлт бүхий иж бүрэн гурван ширхэг компьютерийг олон улсын эмч нарын баярыг тохиолдуулан гардуулан өглөө.

ЭМН-ийн харьяа Амбулатори №1 нь ХУД-ийн 4-10 дугаар хорооны 60 гаруй мянган хүн амд эмнэлгийн хоёрдогч шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг. Энэ байгууллагад ажилладаг эмч, сувилагч нар нь байгууллагын хэрэгцээний нэг компьютертэй, цахим системд холбогдоогүй, ажлын ачаалал ихтэй, төсөв мөнгө хүрэлцээгүйн улмаас ажиллахад бэрхшээлтэй байдаг тухайгаа ХУД-ийн ИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны гишүүдийг ажилтай нь танилцах явцад санал гаргаж, хүсэлт өгсөн юм. Энэ байдлыг тус дүүргийн 4-8 дугаар хорооноос ИТХ-д сонгогдсон 13 төлөөлөгч хүлээн авч, Олон улсын эмч нарын баярыг өдрийг тохиолдуулан Acer брэндийн гурван ширхэг иж бүрэн компьютерийг хүлээлгэн өгч байгаа юм.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж