Хакуба А.Өнөржаргал Точиозаныг давлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Хакуба А.Өнөржаргал Точиозаныг давлаа

Хамгийн нэр хүндтэй гэгддэг зүүн жигүүрийг манлайлан барилдаж буй их аварга Хакухо М.Даваажаргал мэргэжлийн сумогийн кюүшю башёгийн ес дэх өдрийн барилдаанд зүүн жигүүрийн маэгаширагийн тав дахь бөх Ёшиказэтай учраа тааран барилдаж, хатакикоми мэхээр давснаар башёгийн найм дахь даваагаа авлаа. Мөн өнөөдөр манай сумочдоос сэкиваки Какурюү М.Ананд Китатайкиг ошидаши мэхээр давж, башёгийн тав дахь даваагаа авсан бол зүүн жигүүрийн маэгаширагийн дөрөв дэх бөх Хакуба А.Өнөржаргал сэкиваки Точиозанг кубинагэ мэхээр давж, гурван даваатай болсон байна. Түүнчлэн баруун жигүүрийн маэгаширагийн хоёрт эрэмбэлэгдсэн Асасэкирюү Б.Дашням ошитаоши мэхээр Ваканосатог давсан бол Токүсэгава Б.Ганболд /М6/ нутгийн бөх Тамаваши Б.Мөнх-Оргилыг ёрикири мэхээр давжээ.

Макүүчи зиндаанд зодоглож буй манай бусад бөхчүүдийн тухайд Кёкүтэнхо Н.Цэвэгням хикиотоши мэхээр Миябиямад, Коорюү Э.Мөнх-Оргил ошидаши мэхээр Гагамаруд, Токитэнкү А.Хүчитбаатар ёрикири мэхээр Сококурайд тус тус өвдөг шороодсон бол Шотэнро Д.Нямсүрэн Тосаюүтакаг, Моконами Г.Базарсад Касугаог тус тус давж, даваагаа ахиулсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж