Барилгын салбарт шинэ дэвшилтэт техник технологи, бүтээгдэхүүн нэвтрүүлж байгаа байгууллагуудын мэдээллийг олон нийтэд хүргэх, сурталчлах зорилготой “Монгол барилга-2010” үзэсгэлэн ирэх сарын 30-наас тавдугаар сарын 2-нд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн үзэсгэлэнгийн танхимд болох гэж байна. Энэ үеэр “Barilga High Technology” онол практикийн бага хурлын шилдэг бүтээлүүдийг олон нийтэд хүргэх юм байна. Дээрх үзэсгэлэн яармагийн ерөнхий зохион байгуулагчаар “Барилга.МН”, хамтран зохион байгуулагчаар ЗТБХБЯ, МҮХАҮТ Барилгын зөвлөл, ШУТИС, Барилгын коллеж зэрэг байгууллагууд оролцож байгаа аж.
Б.Анхаа