Гурван ихэр хүүхэд мэндэлжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Гурван ихэр хүүхэд мэндэлжээ

Хөвсгөл аймагт сүүлийн гурван жил дараалан гурван ихэр хүүхэд мэндэлжээ. Тус аймгийн Бүрэнтогтох сумын иргэн Г.Санчирмаа саяхан хоёр хүү, нэг охин төрүүлэв. "Энэ нь түүний дөрөв дэх төрөлт. Эх хүүхдүүдийн бие сайн байгаа" гэж аймгийн Эрүүл мэндийн нэгдлээс мэдээллээ. 2008 онд тус сумын иргэн мөн гурван ихэр хүүхэд төрүүлж байсан бол өнгөрсөн жил Тариалан суманд гурван ихэр мэндэлсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж