Ил задгай худалдааг хориглов

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Ил задгай худалдааг хориглов

Говь-Алтай хотод халдварт шар өвчний дэгдэлт их байгаатай холбогдуулан аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Есөнбулаг сумын ЗДТГ, сумын цагдаагийн тасагтай хамтран Шинэ-Алтай нэгдсэн зах дээр ажиллах удирдамжийн дагуу үйл ажиллагаанд нь хяналт тавин ажиллалаа.  Энэ хугацаанд өдөр бүр захын гадуур ил задгай худалдаалагдаж байгаа мах махан бүтээгдэхүүн, сүү цагаан идээг ил задгай заруулахгүй байх эргүүл шалгалт хийх хүмүүсийг хуьаарилан ажилласнаар бүрэн зогсоож  бөөний худалдааг Шаргал наран зах дээр төвлөрүүлэн ажиллаж байна. Тус аймагт нийт халдварт өвчин энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар 598 тохиолдол бүртгэгдснээс гепатпит шар өвчин 375 буюу 62.7 хувийг эзэлж байна. Урьд оны мөн үетэй харьцуулахад  гурав дахин ихэссэн байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж