“Малын индексжүүлсэн даатгал” төсөл хэрэгжиж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

“Малын индексжүүлсэн даатгал” төсөл хэрэгжиж байна

Монгол улсын Засгийн газар, Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “ Малын индексжүүлсэн даатгал” төсөл энэ онд Дорноговь аймагт хэрэгжиж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, цөлжилт, ган, зуд,чоно нохой,  малын хулгайн аюул,эрсдэлээс хамгаалах зорилгоор нийт 15 аймгийг хамарч үр дүнгээ өгч байна.
 
Малаа уг даатгалд даатгуулсан малчид нь зуд болон байгалийн бусад төрлийн давагдашгүй хүчнээс үүдэж сумын хэмжээгээр хохирол амссан тохиолдолд л нөхөн төлбөр авах аж. Сумын хэмжээнд ихээхэн хэмжээний хорогдол гарсан боловч Малын Индексжүүлсэн даатгал төсөлд хамрагдсан малчид өөрсдийн хичээл зүтгэлээр малаа онд мэнд оруулсан тохиолдолд даатгалын нөхөн төлбөр хүлээн авах боломжтой. Харин сумын хэмжээнд хорогдол гараагүй байхад өөрийн хотонд  хорогдол гаргасан малчин нөхөн төлбөр авх боломжгүй,

Сумын малын хорогдол гэдэг нь бүтэн жилийн мал  тооллогоос хагас жилийн мал тооллого хүртэлх ган зудын гамшиг, чоно нохойд бариулсэн, сураггүй алга болсон хулгайд алдсан мал орох ба хорогдлын сумын босго үзүүлэлт 6 хувь байна.

Дорноговь аймгийн  Малын индексжүүлсэн даатгалын төслийн зогцуулагчаар аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Ж.Зоригтбаатар, менежерээр П.Мөнхдөл нар ажиллаж байна,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж