Дархлаа тогтоох тандалт хийж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Дархлаа тогтоох тандалт хийж байна

Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий аймгуудын 20 сумдын нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарснаас хойш өнөөдрийн байдлаар нийт 24 мянга 723 толгой мал өвчилснийг бүрэн устгалд оруулжээ. Өмнөх хоногоос өвчлөл нэмэгдээгүй, шүлхий өвчинтэй тэмцэх ажилд 1018 хүн, 56 мотоцикл, 162 автомашин техниктэйгээр, устгал, ариутгал хяналтын 75, хөдөлгөөнт хяналтын 72 цэгт үүрэг гүйцэтгэж байна. Улаанбаатар хот болон Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий, Говь-Сүмбэр аймгуудын 50 сумдын 5.45 сая толгой малыг вакцинжуулахаас 4.79 сая толгой малыг вакцинжуултанд хамруулаад байна.
 Дорнод аймгийн хувьд зургаан сумдын 7390 толгой мал өвчилсөн бөгөөд бүрэн устгаж, өнөөдрийн байдлаар вакцинжуулсан малаас түүвэрлэн дээж авч, дархлаа тогтоох тандалт хийж байна. Нэг сумын 10 малаас сонгон авсан дээжийг Улсын мал эмнэлгийн төв лабораторид шинжлүүлэн, шүлхий дархлаа бүрэн тогтсон эсэхийг тогтоох гэнэ. Хэрэв шинжилгээний хариу үр дүнтэй сайн гарвал, хорио цээрийн дэглэм бууруулах асуудал яригдах аж.

Д.Долгор

         

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж