ХБНГУ-ын Засгийн газар эрс хүйтний улирлын улмаас зуданд нэн их нэрвэгдсэн хэд хэдэн аймгуудын хүн амд зориулан 100 мянган еврогийн тусламж үзүүлэх боллоо. Тусламжийг юуны өмнө зуданд нэрвэгдсэн орон нутгийн 2000 өрхөд нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж үзүүлэхэд зарцуулна. Уг тусламжийг “Дэлхийн зөн” Олон Улсын байгууллага орон нутагт тараах юм байна. Мөн түүнчлэн “Германы Дэлхийн зөн” ТББ амин дэм, эрдэс бодисын дутагдалтай 4000 гаруй бага насны хүүхдүүдэд зориулан тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүн нийлүүлэх юм.
ХБНГУ-аас санхүүжүүлж буй уг тусламжийг Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Нэгдсэн үндэстний байгууллага болон бусад доноруудтай зөвшилцөн хэрэгжүүлэх энэ ажил маргаашнаас эхлэх юм.
Д.Долгор