Панамын сувагт дахин хүчтэй газар хөдөлнө

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Панамын сувагт дахин хүчтэй газар хөдөлнө

Панамын сувгийн ойролцоо нутагт сүйрлийн газар хөдлөлт болох магадлал тооцоолж байснаас маш өндөр байна гэж шинжлэх ухааны New Scientist сэтгүүлд бичсэн байна. Энэхүү дүгнэлтийг Сан-Диего хотын их сургуулийн мэргэжилтнүүд гаргажээ. Сувгийн ойролцоох хагалбаруудын сейсмо судалгааг хийсний дараа тэд ингэж үзсэн байна.

Мэргэжилтнүүдэд танил хоёр хагалбарын идэвхжилт хүлээгдэж байснаас их байна. Одоо уг сувгийг шинэчилж байгаа ба цаашид гүнзгийрүүлэн ухах юм. 2014 онд шинэчлэл дууссаны дараа уг сувгаар 170 мянган тонны усан багтаамжтай том хөлөг онгоцнууд явах болно. Энэ үеэр сүйрлийн газар хөдлөлт гарч магадгүй гэж эрдэмтэд бичжээ.

Газар хөдлөлт нь 300-900 жилийн давтамжтай ба хамгийн сүүлд 1621 онд тэнд газар хөдлөлт болж байжээ. Газрын хөрсөн дорх тектоник хавтангуудын хөдөлгөөн гурван метр хүртэл байж болох бөгөөд энэ тохолдолд хагалбаруудын дээр байгаа ямар ч байгууламжууд тэсэхгүй гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж