Туркийн лиг дэх Айверсоны анхны тоглолт

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Туркийн лиг дэх Айверсоны анхны тоглолт

Энэ зун Европ тивийг зорьж, тэр дундаа Туркийг сонгон буцаад олны анхаарлын төвд ороод байгаа Аллен Айверсон лигийн эхний тоглолтдоо оролцжээ. Түүний дебут тоглолт нь Туркийн лигийн өнгөрсөн жилийн аварга “Фенербахче Улкер” багийн эсрэг байсан аж. Харамсалтай нь энэ тоглолтонд тэд аваргуудын өмнө хүчин мөхөстжээ.

Айверсоны хувьд “Бешикташ”-ийн өмнөөс анхны тоглолтоо Европын цомын тэмцээний хүрээнд хийсэн. Тэрхүү тоглолтонд “Хариулт” хочит тоглогч 15 оноо авсан билээ. Харин энэ удаагийн тоглолт Туркийн лигийн дебут нь болсон юм. Алдарт тоглогч маань эхний тоглолтдоо ердөө хоёрхон оноогщ авчээ. Эхний үед гурван шидэлтээ алдсан түүнийг дасгалжуулагч нь сэлгээнд суулгасан бөгөөд хоёрдугаар үеийн эхэнд эргээд талбайдаа гарсан ч гуравдугаар үеийн төгсгөл хүртэл оноо авч чадаагүй байна. Тиймээс тоглолтын үлдсэн хугацаанд дасгалжуулагч нь түүнийг талбайд гаргаагүй ажээ.

“Бешикташ” эхний хагаст 40:35 харьцаатай хожигдож явсан ч дөрөвдүгээр үе гэхэд тооны харьцааг тэнцүүлж чадсан юм. Гэсэн ч тэдний аз дутаж, аваргууд буурь заан тоглолтын үлдсэн хугацаанд санаачлагыг гартаа аван тэднийг буулган авсан байна. Ингэснээр “Фенербахче”-гийн хувьд  лигээ ганц ч хожигдолгүй итгэл төгс тэргүүлж явна.

 Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж