Материаллаг ертөнцөд яаж би хэвээрээ үлдэх вэ?

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Материаллаг ертөнцөд яаж би хэвээрээ үлдэх вэ?

Дотоод гэрэл болон гадаад шунал хоёрынхоо тэнцвэрийг хадгалах нь хүний насан туршлаа  хичээж явдаг зүйл.  Тиймээс  чухал үйл явдал төдийгүй аар саар зүйл дээр ч хүмүүс зурхайд юу гэж өгүүлснийг эхлээд санадаг аж.  
Үхэр, Матар, Мэлхий, Жинлүүр, Арслангийн ордныхныг  материаллаг хандлагатай гэдэг. Тэд бүгдээрээ сайхан харагдах дуртай болохоор бусдад сэтгэгдэл төрүүлэх гэж хичээдэг.  Үхрийн ордныхон  л гэхэд дураараа байж, өөрийгөө баясгах  дуртай хүмүүс байдаг. Тэднийг өөртөө урвуулахын тулд худалдан авч, хянаж, эзэмшиж  чадахгүй.
Хонь, Нум, Бумбын ордныхон нуруундаа ачаа үүрэхийг хүсдэггүй хүмүүс. Тэдний туйлын хүсэл бол үүргэвчээ тайлж хаячихаад  зүрх сэтгэлээ дагах. Хонинууд  ялагдалд дургүй.  Амжилтанд хүрэхийн тулд юугаа ч хайрлалгүй  зүтгэнэ. Нумынхан урт аялалд гарахын өмнө  мөнгөө төлөвлөж байх нь зүйтэй. Аягүй бол  замын дунд мөнгөөр сууж, таг гацаж мэднэ.
Бумбынхныг хоёр төрөлд хувааж болно. Нэг нь борчуудад тусалж  сэтгэлийн тайвшралыг олдог  энэрэнгүй уранууд, нөгөө нь нэр хүнд, байр суурьтаа хамаг анхаарлаа хандуулдаг санчирууд.  Тэд бие биенийхээ  сул талыг нөхөж чадна.
Ихрийнхний мөнгөнд хандах хандлага өөр өөр байдаг.  Зарим  ихрүүд  мөнгө олох гэж санаа зовдоггүй ч амьдрал нь цэцэглэж байхад нөгөө нь олсон хэдийгээ яаж зарцуулах вэ гэж  толгойгоо гашилгаж байдаг.  
Охиныхон  хааяа ч болов ганцаараа байхыг  хүсдэг ч өдөр тутмын ажил нь тэдэнд ийм зав чөлөө өгдөггүй.  Тиймээс өдөр тутмын аар саар  зүйлд баригдалгүйгээр  хааяа боловч ганцаардаж, өөртэйгээ ярих цаг гаргаж бай.
Загас, болон хилэнцийнхэн маш оюунлаг хүмүүс бөгөөд бусдыг хайрлах агуу сэтгэлтэй. Загасныхан их эмзэг улс. Заримдаа  гадаад ертөнцтэй бүх харилцаа холбоогоо тасалчихдаг.
Хилэнцийнхэн  хамгийн ойлгомжтой хүмүүс.  Тэд үнэнийг олж мэдэхийг тулд юу ч хийхээс буцахгүй.  Ямартаа ч тэдэнд зорилгоо биелүүлэх  өөрийн гэсэн давтагдашгүй арга барил бий.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж