
Энэ алхам Хятадын уурыг хүргэх болно. Газар нутгийн маргаантай Сенкаку арлуудаас баруун өмнө зүгт 160 км-ийн зайд орших Йонагуни аралд 100 орчим цэргийн албан хаагчдыг илгээхээр төлөвлөжээ. Түүнд цэргийн хөлөг онгоцнууд ба нисэх онгоцнуудын үйл ажиллагааг хянах үүрэг өгөх юм. Батлан хамгаалах яам Мияки ба Исигаки арлуудад бас цэрэг байрлуулна. Йонагуни аралд цэрэг илгээх үйл ажиллагаа 2014 оноос өмнө эхлэхгүй гэнэ.