Сурагчдын интернэт ашиглах цагийн хуваарьтай болох гэнэ | News.MN

Сурагчдын интернэт ашиглах цагийн хуваарьтай болох гэнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.30-нд нийтлэгдсэн

Сурагчдын интернэт ашиглах цагийн хуваарьтай болох гэнэ

“Тэгш мөр“ ТББ, Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Хүйсийн тэгш эрхийг хамгаалах төвтэй хамтран хоёр үе шаттай төсөл хэрэгжүүлж судалгаа хийсэн байна. Судалгаагаар нийслэлд 600 гаруй интернэт кафе үйл ажиллагаагаа явуулж байгаагийн ихэнх нь садар самууныг сурталчлах гол хэрэгсэл болж байна гэж үзжээ. Судалгааны дүнгээс харахад интернэтээр садар самуун сурталчилсан бичлэг, зургийг үзэж байгаа хүмүүсийн ихэнх нь залуучууд бөгөөд сургуулийн их завсарлагааны үе болох 13-15 цагийн хооронд хэрэглэгчид хамгийн их үзэж байгааг судалгаагаар тогтоосон байна.

Энэ сарын эхээр хийсэн эхний судалгаагаар өдөрт 1900 гаруй хүн интернэт кафегаар  үйлчлүүлж, садар самуун сурталчилсан мэдээлэл авч байсан бол энэ тоо сүүлийн арав хоногт 2200-2300 болж өсчээ.

Гадаадын зарим оронд садар самууныг сурталчилсан бичлэг, зураг байрлуулах, тэдгээрийг татаж авахыг хуулиар хориглодог юм байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 123,125 зүйлд энэ тухай  байдаг ч энэ нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд л үйлчилдэг. Харин интернэт кафед хамааралгүй байдгийг судалгаа хийсэн хүмүүс онцолж байна. Цахим ертөнцөд вьетнам ,тайланд охидын нүцгэн бичлэг их байдаг ч 20 орчим насны монгол охидынх ч бас цөөнгүй байдаг аж.

Цаашид энэ байдлыг зогсоох талаар ямар арга хэмжээ авах гэж байгааг “Тэгш мөр” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Ариунзаяагаас тодруулахад “Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа интернэт кафе ажиллуулж байгаа эздийг сургалтанд хамруулах хэрэгтэй гэж бодож байна. Мөн Цагдаагийн ерөнхий газар, нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран сурагчдын интернэт ашиглах цагийн хуваарийг нарийн  тогтоож, ерөнхий боловсролын сургуулиудад интернэтийг зөв ашиглах тухай хичээл оруулах төлөвлөгөөтэй байна” гэв.

Б.Болортуяа

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

hi 2010-03-30 127.0.0.1

aimar ain

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж