Зам засварын ажил ирэх сарын 15-нд эхэлнэ | News.MN

Зам засварын ажил ирэх сарын 15-нд эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.30-нд нийтлэгдсэн

Зам засварын ажил ирэх сарын 15-нд эхэлнэ

Энэ жилийн зам засварын ажлыг ирэх сарын 15-наас эхлүүлэхээр болжээ.
Тиймээс зарим автозамын шинэчлэлийн тендер зарлаж, холбогдох
материалиудыг хүлээн авч эхлээд байгаа аж. Энэ онд Улаанбаатарын 57
гудамж, зам талбайд урсгал засвар хийхээр төлөвлөж байгаа бөгөөд замын
сангаас 6,5 тэрбум төгрөгийг төсөвлөөд байна. Энэхүү хөрөнгө мөнгийг
Саппорогийн аюулгүйн тойргоос Гурвалжингийн гүүр хүртэлх болон
бусад чиглэлд зам засварын ажил хийхэд ашиглана гэж Замын цагдаагийн
газраас мэдээллээ.

Б.Анх

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж