Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс ирүүлсэн мэдээгээр өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 143.141 хүн амбулаториор үйлчлүүлсэн иргэдийн 6960 буюу 4.9 хувь нь томуу, томуу төст өвчтэй байсан аж. Дээрх иргэдээс томуугийн 159 сорьц авсанаас 11 тохиолдол нь томуугийн A(H3N2) вирусын халдвар авсан болох нь тогтоогджээ. Энэхүү A(H3N2) вирус нь томуугийн нэг төрлийн вирүс бөгөөд манай улсад 2008 оноос хойш бүртгэгдэж байгаагүй гэж мэргэжилтнүүд хэлж байна. Хүн амын ихэнх нь уг вирүсийн эсрэг дархлаагүй буюу дархлаа сул байгаа тул энэ вирүсээр үүсгэгдсэн томуугийн дэгдэлт гарвал олон хүн томуугаар өвчлөх магадлалтай. Иймд иргэд ханиад томуугаар өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, дархлаажуулах арга хэмжээг сайтар авах нь чухал гэж эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.
П.Наран