Цагдаа болон оюутнуудад хандан уриалга гаргажээ

Хуучирсан мэдээ: 2010.03.30-нд нийтлэгдсэн

Цагдаа болон оюутнуудад хандан уриалга гаргажээ

Өнөөдөр ард түмний амлалт нэхэх хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Г.Уянга дөрөвдүгээр сарын 5-нд зохион байгуулах цуглаанд оюутан залуусыг идэвхтэй оролцохыг уриалсан мэдээлэл хийлээ. Тэд оюутан залуус болон цагдаа нарт хандан уриалга гаргасан бөгөөд дөрөвдүгээр сарын 5-нд болох жагсаал цуглаан хууль ёсны дагуу аюулгүй тайван байдлыг хангах үүднээс цагдаа болон хүчний байгууллагын албан хаагчдад энэ үеэр аль болох хүч хэрэглэхгүй байхыг анхааруулаад төрийн эрх барьж буй хоёр намаас 2008 оны сонгуулиар амалсан нэг сая, нэг сая 500 мянган төгрөгөө өгөхийг шаардсан эсэргүүцлийн жагсаал цуглаанд идэвхийлэн оролцохыг уриаллаа.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж