Ерөнхийдөө ихэнх мэдээлэл аюулгүй байж болох боловч, зарим тохиолдолд таны вэб дэх мэдээлэл таныг аюулд ч оруулж болно. Жишээлбэл, та янз бүрийн сайтууд, үйлчилгээнд бүртгүүлээд тэдгээр чинь таны мэдээллийн аюулгүй байдлыг хангаагүй тохиолдолд, зөвхөн гар утасны тань дугаараар хайгаад л таныг хаана амьдардаг, нэр болон бусад мэдээллийг төвөггүй олох боломжтой байж болно.
Мөн гадаадын их дээд сургуулиудад, ажилд орохыг хүсвэл хүний нөөц болон сургалтын албаны тусгай ажилтан таны өгсөн материал, өргөдөлтэй танилцахаас гадна таны тухай мэдээллийг интернэтээс хайдаг юм байна.
Ийм тохиолдолд та өөрийнхөө тухай таарамж муутай мэдээлэл, найз нөхдийнхөө блог, hi5, Facebook дээрх өөрийнхөө тухай таарамж муутай мэдээлэл, онцгүй зүйл илэрхийлэх зургууд байвал тэдгээрийг устгахыг эелдгээр зөвлөөрэй.
Өөрийнхөө онлайн аюулгүй байдлыг шалгах хамгийн энгийн арга нь өөрийнхөө мэдээллийг Google, Yahoo гэх мэт хайлтын системээр хайгаад үзэх явдал юм. Та яг одоо өөрийгөө Google-дээд үзээрэй.
Эх сурвалж: “Компьютер таймс”