15.4 тэрбум төгрөгийн зээл олгожээ

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

15.4 тэрбум төгрөгийн зээл олгожээ

Сэлэнгэ аймагт худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн тоо өнгөрсөн оныхоос 1.1 хувиар нэмэгджээ. Аймгийн хэмжээнд худалдаа үйлчилгээ эрхлэгч найман аж ахуйн нэгж, иргэдэд 68 сая төгрөгийн жижиг, дунд үйлдвэрийн хөнгөлөлттэй зээл олгосон байна. Мөн өөрийн болон аймаг, улсаас олгосон хөнгөлөлттэй зээлэнд 28 аж ахуйн нэгжийг хамруулж, 15.4 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Ингэснээр аймгийн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлт өнгөрсөн хоёр жилийнхээс  3 хувиар нэмэгдэж, 48 цэг салбар өргөжиж, 52 цэг салбар шинээр бий болж, 204 ажлын байр нэмэгдсэн байна.

Ч.Отгонцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж