Баруунбүрэн суманд 146 байнгын ажлын байр бий болжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Баруунбүрэн суманд 146 байнгын ажлын байр бий болжээ

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд сүүлийн гурван жилд 146 байнгын ажлын байр  шинээр бий болжээ. Сумынхаа эмзэг бүлгийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор таван төрлийн нийтийг хамарсан ажилд 90 гаруй ажилгүй иргэнийг түр ажлаар хангаж, 6500.0 мянган төгрөгийн ажлын хөлс олгосон байна. Шинээр ажлын байр бий болгоход зориулж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 25 сая төгрөгийн жижиг зээлийг  өрх толгойлсон эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгч, 33 ажлын байр гарган эсгий гар урлал, аж ахуй эрхлэлт, цэцэрлэгийн туслах багшийн сургалтуудыг давхар зохион байгуулсан байна.

Ч.Отгонцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж