Сэлэнгэ аймгийн нутагт 1.3 сая мал өвөлжинө

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Сэлэнгэ аймгийн нутагт 1.3 сая мал өвөлжинө

Сэлэнгэ аймгийн малчид өнгөрсөн өвлийн зудын сургамжаас дүгнэлт хийж, мал өвөлжилтийн бэлтгэлээ сайтар базаажээ.

Энэ өвөл тус аймгийн  хэмжээнд  4000 гаруй малчны суурь мөн тооны малчин өрхөд 1.3 сая мал өвөлжүүлэхээр бэлтгэл хангагдсан байна. Малчид, хадланчид хадлан тэжээл бэлтгэх ажлыг урьд урьдаас илүү зохион байгуулалт сайтай хийснээр 201886 тонн байгалийн хадлан, 7658 тонн ногоон тэжээл мөн тооны эрдэс хүчит тэжээл бэлтгэсэн дүнтэй байна. Мөн нэг сая малд халдварт өвчний, 1.2 сая малд паразит өвчний шинжилгээ, вакцин хийжээ.

Ч.Отгонцэцэг

                                     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж