Өмнөд Солонгосын Худалдаа аж үйлдвэрийн танхимын 11 хүний бүрэлдэхүүнтэй бизнес группийнхэн өнөөдөр Монголд ирж байна. Тэд маргааш 10.00 цагт Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын уулзалтын танхимд болох Монгол-Солонгосын ээлжит бизнес уулзалт, семинарт оролцох юм. Уулзалтаар
? Цөлжилтийг бууруулах тоног төхөөрөмж болон үйлчилгээ
? Автомашины үйлдвэрлэл, угсралт, эд ангийн худалдаа
? Бөөний болон жижиглэн худалдаа, бизнесийн зөвлөгөө өгөх үйлчилгээ
? Ачилт буулгалтын тоног төхөөрөмжийн худалдаа, нийлүүлэлт
? Цахилгаан шат, хөдөлгөөнт замын худалдаа, нийлүүлэлт
? Химийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл
? Шингэн цай, цэцгийн тариалан, нийлүүлэлт
? Эрүүл хүнсний үйлдвэрлэлийн талаар ярилцана. Мөн ганцаарчилсан уулзалт болон аж ахуйн үйл ажиллагаатай танилцуулах уулзалтуудыг цаг товлон зохион байгуулах аж.
А.Ану