Арваннэгдүгээр сарын 22-ны тэмдэглэлт өдөр

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Арваннэгдүгээр сарын 22-ны тэмдэглэлт өдөр

Ливаны тусгаар тогтнолын өдөр

Газар дундын тэнгисийн зүүн эргийн жижиг улс. Эрт дээр цагт өмхөрдөггүй хатуу модлог Ливаны хар модыг гадагш зөөж байсан гэдэг. Энэ мод нь Ливаны бэлгэдэл болон төрийн далбаанд нь зурагдсан бай­даг. Дэлхийн I дай­­ны дараа Үн­дэс­ний ли­гийн ман­да­таар Ливаныг Франц захирч байлаа. Ливаны парламент 1943 оны арваннэгдүгээр сарын 8-нд Үндсэн хуулиасаа тус улсын тусгаар тогтнолыг хязгаарласан заалтыг авсан байв. Хариуд нь Францын засаглал ерөнхийлөгч Бишар аль-Хури ба ерөнхий сайд Риад ас-Сольхийг баривчлан хорьсон юм.  Ингээд улс даяар нь эсэргүүцэл жагсаал эхлэн францчууд 1943 оны арваннэгдүгээр сарын 22-нд хууль ёсны Засгийн газрыг нь сэргээсэн байв. Тэр өдөр нь Ливаны тусгаар тогтнолын баяр болсон ажээ.

Өдрийн ишлэл

“Копейка рублийг бүрдүүлдэг шиг уншигдсан өчүүхэн хэсгүүдээс мэдлэг бүрэлддэг”

(Владимир Иванович Даль 1801 оны энэ өдөр төржээ)

Владимир Иванович Даль, В.Г.Перовын зурсан хөрөг

Владимир Иванович Даль “Амьд агуу орос хэлний тайлбар толийг бүтээснээрээ мөнхөрчээ.
Бусад хэллэгээс: “Орос хүн ганцаараа аз жаргалтай байж чадахгүй. Түүнд хүрээлэн буй хүмүүсийн оролцоо хэрэгтэй бөгөөд тийм зүйлгүйгээр тэр аз  жаргалтай байж чадахгүй”
”Хэл гэдэг нь бүхэл бүтэн үеийн зууны бүтээл юм”
“Хүмүүжүүлж байгаа хүнээ ямар болгохыг хүсч байгаа шигээ хүмүүжүүлэгч өөрийгөө хүмүүжүүлэх хэрэгтэй”
“Өнөөдөр үхэх нь аймшигтай, хэзээ нэгэн цагт бол зүгээр”
“Бурхан ганцхан харин мөргөлч нар нь нэгэн адил биш”

Үйл явдал

Морис Равелийн «Болеро» анх дуулагджээ

Ида Рубинштейн

1928 он: Парисийн «Гранд-опера» театрт болж байсан орос бүжигчин Ида Львовна Рубинштейны (1883-1960) бүжгэн жүжгийн үдэшлэг дээр анх удаагаа  Морис Равелийн (1875-1937) алдартай «Болеро» дуулагдсан байна. Ида Рубинштейны хүсэлтээр Францын хөгжмийн зохиолч тэр үдэшлэг дээр үзүүлэгдэх бүжгийн нэгэн тоглолтод Болерог зориулсан байжээ. Энэ хөгжмийн бүтээл тэр даруйдаа алдартай болсон юм.

Жон Фицжералд Кеннеди алагдав
 
1963 он: АНУ-ын ерөнхийлөгч нараас хамгийн залуу нь болох 35 дахь Ерөнхийлөгч Техас мужийн Даллас хотноо алагдлаа. Ли Харви Освальдын хөнөөсөн гэх албан ёсны дүгнэлт нь хоёр хоногийн дараа эргэлзээтэй болсон байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж