Залуу аварга Веттель гэртээ харилаа

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Залуу аварга Веттель гэртээ харилаа

Шилдэг нисгэгч Себастьян Веттель өөрийн төрөлх хот болох Германы Хеппенхаймд очиж, “Формула нэг”-ийн түүхэнд хамгийн залуу дэлхийн аварга болсон баяраа тэмдэглэж байна. Түүний төрөлх хот нь Франкфуртаас цагийн зайд оршдог аж.

Веттелийн хувьд Абу Дабид ялалт байгуулснаасаа хойш анх удаагаа нутагтаа ирж байгаа нь энэ. Өдгөө 23 настай, залуу дэлхийн аваргыг хотынх нь иргэд төв талбайдаа ёслол төгөлдөр угтан авчээ. Хеппенхайм хотын мэр Герхард Херберт Веттелийг хотын хүндэт иргэн болж байгааг ёслолын үеэр зарлаад, хотоо “Веттельхайм” гэж нэрлэнэ хэмээн наргиан болгож хэлсэн байна.

Себастьян Веттель 23 нас, 135 хоногтой байхдаа дэлхийн аваргын хэргэмийг хүртсэн. Түүний амжилт нь өмнөх амжилтын эзэн “МакЛарен”-ы Льюис Хэмилтоны 23 нас, 301 өдөр гэсэн амжилтыг эвдсэн юм. Веттелийн хувьд “Формула нэг”-ийн домог, дэлхийн долоон удаагийн аварга Михаэль Шумахерын дараа төрсөн Германы анхны, харин түүхэндээ Герман улсаас төрсөн хоёр дахь дэлхийн аварга ажээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж