Бүхнийг биелүүлэгч Хотобич

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Бүхнийг биелүүлэгч Хотобич

Таны амьдралд хэрэгтэй шаардлагатай зүйлүүд байна уу? Тэр бүхнийг чинь Хотобичид биелүүлэхэд хэзээд бэлэн. Таны байшингийн дээвэр салхинд хуураад уначихсан уу? Таны хүүхдэд сургалтын төлбөр хэрэгтэй байна уу? Таны гэр бүлд 70,000 төгрөг хэрэгтэй байна уу? Танд сая төгрөг хэрэгтэй байна уу? Эсвэл сая 500 мянган төгрөг хэрэгтэй байна уу? Цаг хугацаа урсан өнгөрөхийн хэрээр таны хэрэглээ хэрэгцээ улам бүр ихсэж, тэрнийхээ хэрээр түүнийг авах хүсэл төдий чинээ нэмэгдэх нь мэдээж.Тэгвэл таны энэ бүх хүслийг Хотобичид биелүүлч чадна. Мэдээж “ТА” хандаад үзхийг хүсэж байна уу? Болно хандаад үз. Тэр 4 жилд нэг удаа маш сайхан ааштай байдаг. Бусад үед нь тэр бурхадын орондоо очиж тансаг Хаусдаа жаргалтай амьдарна. Тэр маш эмзэг учираас өвөл болохоор дулаан оронлуу нисээд явчихдаг, даарахыг мэддэгүй, бас угаарыг мэдрэхгүй.Өвөл байдаггүй болохоор “Утаатай Улаанбаатар”-тай танилцаж чадахгүй нь харамсалтай.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж