Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, комиссар Э.Амарбатыг хүчингийн хэрэгт буруутгаж байгаа эмэгтэй Онцгой байдлын сайд асан С.Отгонбаярын өмгөөлөгч С.Ганчимэг. Ийм мэдээлэл тарааж байгаа нь С.Отгонбаяртай холбоотой гэж үзэж байгаагаа Э.Амарбат өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн. Маргааш 13 цагт Хэвлэлийн хүрээлэнд С.Отгонбаяр хэвлэлийн хурал хийхээр цаг авсан боловч нэг цагийн дараа хурлаа цуцлахаа мэдэгджээ. Яагаад хэвлэлийн бага хурал хийхээс татгалзсан нь олны анхаарлыг татаж байна.
Х.Хангал
Х.Хангал