Монголын төрд ямар аюул нүүрлэх нь энэ вэ. 2008 оны сонгуулиар МАХН болон Ардчилсан нам гэсэн улс төрийн гол хоёр хүчин 76 суудлыг үндсэндээ хуваан эзэлсэн. Гэхдээ МАХН олонхын суудлыг эзэлж чадсан. Гэсэн ч Монголын эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьдаг хоёр нам маань өөрсдийн үүрэг хариуцлагаа ухамсарлан Монгол төрийн залгамж, тасралтгүй үйл ажиллагааны төлөө хамтран ажиллах андын тангараг тавьж хууль цааз зөрчин байж хамтарсан Засгийн газрыг байгуулсан. Гадны ардчилсан улсын удирдагчдад эх орноо гэсэн ийм чин зориг гаргаж байгаагүйг таслан зогсоож түүхэн зоримог алхамыг манай эрхэм түшээд маань хийж чадсан гавъяатнууд. Тэд дэлхийн түүхэнд анхдагч байж чадсан. Улмаар улс орны ирээдүйн төлөө унтах нойргүй зүтгэж, Оюу болон Таван толгой өөр бусад олон толгойн асуудлыг Монголын ард түмний тусын тулд шийдвэрлэж эдийн засгийн эргэлтэнд оруулсан. Үр шимийг нь ч иргэд хүртэж тэдний төлөвлөсөн ёсоор эх орныхоо хишгийг хүртэж энэ Монголд төрснийхөө буянг эдэлж байна. Гэсэн ч тэдний зарим нэгэн төлөвлөсөн ажил урагшгүйхэн, бүтэл муутай байлаа. Гэхдээ тэд цаг алдалгүй түүнийхээ шалтгааныг олсон. Тэр нь намын нэр, үзэл баримтлалын алдаатай байдал байсан аж.
Үргэлжлэл
Үргэлжлэл