Ням гаригт БНХАУ-ын Сычуан дахь нүүрсний уурхай үерлэж, 28 хүн гацсан байгаа аж. Орон нутгийн цагаар 11:00 цагт болсон ослын дараа 13 уурхайчин эсэн мэнд гарч ирсэн байгаа аж. Одоогоор уурхайд үлдсэн хүмүүсийн байдал тодорхойгүй байгаа юм. Тус улсад уурхайн осол элбэг тохиолддог бөгөөд 2009 онд л гэхэд ийм төрлийн ослоос болж 2631 хүн амиа алдсан байна.
Дөрөвдүгээр сард Хятадын Засгийн газраас уурхайн аюулгүй байдлын талаар судалгаа, шинжилгээ хийх хөтөлбөр боловсруулсан байна.
Э.Очирт