Яагаад гэдэг асуултын хариулт

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Яагаад гэдэг асуултын хариулт

Эцэг эхчүүд хүүхдийн  “Яагаад?” гэдэг түмэн зүйлийн асуултад хариулахдаа аргагүй байдалд ордог гэдэг. Би ч бас хэзээ нэгэн цагт надад ийм зүйл тохиолдвол хүүхэдтэйгээ нээлттэй байж, энгийнээр аятайхан тайлбарлаад өгчихнө гэж боддог байлаа.  Гэвч санаанд оромгүй зүйл болсон юм.  Дөнгөж гуравхан настай охин маань  зурагт номын хуудас эргүүлж байснаа нүдээ томруулан, гэмшсэн янзтай дуугаар “ Ээжээ, хүүхэд хаанаас  гардаг юм бэ?” гэж асуухад төлөвлөж байснаар  хамгийн зөв хариултыг хэлэх гэсэн боловч  таг болж, хэлэх үггүй болсон билээ. Ямар ч асуултанд тохирсон хариулт гэж байхгүй учраас хүүхдээс асуусан зүйлийнхээ талаар юу мэдэж байгааг нь эргүүлээд асуух нь зүйтэй. Хэрэв аав ээж хоёрын дундаас хүүхэд төрдөг гэдгийг хүүхэд мэдэж байвал үүн дээр нь ухаалгаар нэмж тайлбарлахад л болно.

Яагаад асуулт: " Хөвгүүд шодойтой байхад охидод яагаад байдаггүй юм бэ?"

За тэр харж байна уу? Бас л нэг хэцүү асуулт.

“Бараг бүх амьтдад эр эм гэсэн ялгаа байдаг. Яагаад гэвэл эр эм хоёрын дундаас л хүүхэд гардаг.” Та яг ингэж хариулах гэж байсан уу?

Хүүхэд бүр багаасаа л эр эм хүмүүсийн ялгааг сонирхож  эхэлдэг. Гэвч хүүхдээс ийм асуулт гарахад дийлэнх эцэг эхчүүд гарахын аргагүй том нүхэнд унахаас айдаг. Учир нь энэ асуулт үүгээр зогсохгүй нь мэдээж.  Үнэн хэрэгтээ ийм асуултууд хүүхдэд биш эцэг эхчүүдэд хамаатай. Гэхдээ хүүхдэд хүсч байгаа хариултыг нь өгч байх нь зөв гэж  Йелийн их сургуулийн хүүхдийн сэтгэлзүйч доктор Алан Каздин ярьж байна.  Ялангуяа бага насны хүүхдийн иймэрхүү асуултад товчхон хариулж, өсч том болоход нь бага багаар тайлбарлаж байх нь зүйтэй аж. Товчхон бас шууд хариулт хүүхдийн сониуч занг дардаг байна.

Харин хүүхдээ өсч том болох үед хоёр хүн бие биедээ хайртайгаа илүү мэдрэхийн тулд бэлгийн харьцаанд орж,  хүүхэдтэй болдог талаар тайлбарлаж өгөөрэй.  Гэхдээ хүүхэд өөрийнхөө амьдралд хариуцлага хүлээхэд бэлэн болсон гэж бодож эхлэхээс өмнө хэлж өгөхөө бүү мартаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж